lirik.web.id
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu nmn – илү

Loading...

чи хааяа хасах
хааяа нэмэх
би соронз
хааяа түлхэлцэж
хааяа таталцаж сорно
хааяа гэдэг үгийн
хаяаг нь хадарж сурна
одоо хаа яагүй болсон
бүх юм
хаданд цуурай
бүсгүй хүний нүцгэн биеийг
цөөнгүй харсан шалдангаар нь
нүцгэн сэтгэлд нь л
хүрж үзээгүй шалдан гараар
нүүлгэж явсан чулуу нь
цэцэг болох ёстойг мэдээд
шидсэн чулуугаараа цэцэг олж бэлэглэнэ
бүх юм нь бэлэн
яг эхлээд хэлдэг шигээ
бухимдах бүрт минь
бүсгүй минь гээд мишээлэгдэг
хайрлах их сургуулийн оюутан
би хичээл ихтэй
нойргүй хонсондоо биш
чамайг дагаад эвшээлэгдэг
сүүлчийн харцаар
дурлаж байгаа юм шиг
итгэл төрнө
анх удаа хараад байгаа болхоор
сэтгэл дүүрэн
нууцаар би хувцас хийнэ
харин чи минь тайлаарай
миний хөзөрт
зөвхөн модыг дардаггүй юмаа гилээрээ

дх
чийглэг уруул
бодол дунд минь
жимс ургуулж
чиний үйлдэл бүрүүд
бодит амьдралаас
намайг урвуулж

хэний ч ойлгож чадхааргүй үйлдэл бүрт
чи яг мэдэж байсан юм шиг хариулдаг
мэдэлгүйгээр айж эхэлдэг
хэтэрхий тайван байгаадаа
хэзээч тайван байж үзээгүй
хүн шиг авирладаг
юу гээд байгаа нь
мэдэгдэхгүй ам нь ангалзана
хорвоогийн бүх дуу чимээг хаагаад
чамайг л чангалцан
холдоод явбал чаргууцалдана
хүүхэд шиг жаахан
насанд хүрсэн хүн
хэрхэн хүүхэд байхыг заасан
энэ гариг дээр даанч удаан амьдармаар
чиний ярьдаг түүхүүдийн
хаана ч юм бэ амьсаглаад
нүүрэн дээр чинь цаг зурж
заах зүг нь гацаамаар
хором бүрээс тас зуурч
хамт үлдэнэ бацаанаа
хэдэн арван жилийн дараа ч бас
дараа гэж бий
тэр үед энэ дуунд
одоогийн минь царай гэж бий
нэмэх хязгааргүй
жилийн настай гэж яриагүй ч би
хасах хязгааргүй
жилийн хүчтэй тариа бол чи!

дх
чийглэг уруул
бодол дунд минь жимс ургуулж
чиний үйлдэл бүрүүд
бодит амьдралаас намайг урвуулж


Lirik lagu lainnya:

LIRIK YANG LAGI HITS MINGGU INI

Loading...