lirik lagu gantulga – sersen salhi
салхи чи уул толгодын дээгүүр
салхи чи ус мөрний мандлаар
зуун жил тэнэж, мянган жил сэвэлзлээ
зон олны төлөө шуурга болон исгэрээч
сэр, сэр
салхи чи хөх тэнгэрийн уудмаар
салхи чи хөрст газрын хээлээр
мянган жил хэсэж, түмэн жил сэвэлзлээ
монгол түмний төлөө шуурга болон исгэрээч
сэр сэр сэрсэн монгол нэгдлээ
сэр сэрсэн монгол нэгдлээ
сэр сэр сэрсэн монгол нэгдлээ
сэр сэрсэн монгол нэгдлээ
салхи чи хот балгадын дээгүүр
салхи чи холхи бодлын энгээр
түмэн жил тэнэж, буман жил сэвэлзлээ
түмэн олны төлөө шуурга болон исгэрээч
салхи чи хөх монголын тэнгэрт
салхи чи хүн ардын сэтгэлд
жаран жарны түүхийг гэрчлэн сэвэлзлээ
зуун зууныг туулан шуурга болон исгэрээч
сэр сэр сэрсэн монгол нэгдлээ
сэр сэрсэн монгол нэгдлээ
сэр сэр сэрсэн монгол нэгдлээ
сэр сэрсэн монгол нэгдлээ
цагаан шуурга эрчлэн босвол
цаг нь болсныг мэдээрэй
хуй салхи эрчлэн босвол
хугацаа нь болсныг мэдээрэй
цагийн салхи сэржээ
цагийн салхи иржээ
тэмцлийн салхи хуйлран босвол
тэнгэрийн санааг ойлгоорой
цагаан шуурга эрчлэн босвол
цаг нь болсныг мэдээрэй
хуй салхи эрчлэн босвол
хугацаа нь болсныг мэдээрэй
цагийн салхи сэржээ
цагийн салхи иржээ
тэмцлийн салхи хуйлран босвол
тэнгэрийн санааг ойлгоорой
Lirik lagu lainnya:
- lirik lagu kor kash (코르캐쉬) – 쌓아 쌓아 (stacks and stacks)
- lirik lagu gloc-9 – lando (radio edit)
- lirik lagu sixto yegros, soyturista, koki ls & sponsor dios – ojos de gata
- lirik lagu platon falko – пустой такт (empty beat)
- lirik lagu tony 2milli – e io gioco a hockey – chopped n’ screwed
- lirik lagu gerry scotti – jingle bell rock
- lirik lagu каше мир (kashe world) – даже если (even if)
- lirik lagu barkmarket – whipping boy
- lirik lagu asuo – dance! ⟮ѻ√εʀŧ۵и vol.2⟯
- lirik lagu lil moe (swe) – f is real