lirik lagu boerte – gobi
Loading...
захгүй говийн үзэсгэлэн
загийн шугуйд дулаан хөө
дулаан говийн хаваржаандаа
дуучин ээж минь суугаа даа
саран зууртаа хоноглодог
саруул говийн цайдам хөө
цайдам говийн зусландаа
цайлган ээж минь суугаа даа
энэрлийн дээдийг өвөрлөсөн
элбэрэлт ээж минь тэмээчин
ээж минь тэмээчин
ээж минь тэмээчин
уран зэрэглээ тодорсон
униар тал минь уужим хөө
униарт талын намаржаандаа
уяхан ээж минь суугаа даа
алсын алсаас цэнхэртэх
аглаг уул минь бараатай хөө
аглаг уулын өвөлжөөндөө
ажилсаг ээж минь суугаа даа
дууны уянгаа өргөсөн
дуучин ээж минь тэмээчин
ээж минь тэмээчин
ээж минь тэмээчин
Lirik lagu lainnya:
- lirik lagu cooper – second guessing
- lirik lagu elmir qurbanov – depo
- lirik lagu nino pršeš – lamiya
- lirik lagu d-pulse – anna
- lirik lagu lori denae – she’s a beauty
- lirik lagu madk1d – ведёшь себя… (snippet 01.02.2024)*
- lirik lagu nina roz – bajooga
- lirik lagu nora aunor – just a bit of your love
- lirik lagu surf – tap in
- lirik lagu zlokush – hasta la vista baby