lirik.web.id
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu uka - гэрэл асаа (gerel asaa)

Loading...

[verse 1]
хар сүүдэр мэт – дүр зурагнууд – хорт буурангуй үзэл суртал
хав харалган – хүн зомбинууд – хаа сайгүй гэрлийг унтраана
харанхуйн дундуур – зүг чиггүй хүмүүс гарц хайж хоцорно
гар утсанд сохорч – гай зовлонд сөхөрч, лайк дарж гансарна

[chorus]
харин би – гэрэл асахаар гэнэт цочроохоор – үүр цайх мэт дуулна
харин та – төөрдөг байшинд өөр зүг харна – өөрийгөө гаргана

[verse 2]
чи энэ хэмнэлд – хана нурна – чиний өмнө тод зам зурайна
чинээлэг гэх – бусдын доор гүйх – боолын тавилангаас зугтаана
нүдийг минь таглах – дэлгэц тархи угаах боломжийг би хаана
нүгэл буяны хэмжүүр – өөр шинэ мэдрэмжүүд өөрийг чинь эрж хайна

[chorus]
харин би – гэрэл асахаар гэнэт цочроохоор – үүр цайх мэт дуулна
харин та – төөрдөг байшинд өөр зүг харна – өөрийгөө гаргана

[verse 3]
зөв совингоо нээ – хэмнэл зүрхэндээ
хүн бүр чи бишээ – оршин үнэ цэнэтэй
харсан бүхэн чинь – хайсан зүйл чинь бишээ
хоосон орон зайд – өөрийгөө чи нээ

[chorus]
харин би – гэрэл асахаар гэнэт цочроохоор – үүр цайх мэт дуулна
харин та – төөрдөг байшинд өөр зүг харна – өөрийгөө гаргана


Lirik lagu lainnya:

LIRIK YANG LAGI HITS MINGGU INI

Loading...