lirik lagu the royal heartaches - 6x6
зуурдхан юм шиг зургаан жилийг
зүрхэнд үлдсэн чиний дүрсийг
яаж би мартаж чадах билээ?
зүүд нь хүртэл чиний араас
зүүгдэж хоцорсон миний царайг
яаж чи санаж чадах билээ?
зургаан жил чамаас зугтааж чадаагүй
намайг чи таньсан ч таниагүй юм шиг өнгөрсөн
надтай зөрсөн, зургаан секунд
хайсан, хайрласан хариу нь харин харуусал
байсан, байх байсан бүхнээс үлдсэн яруусал
нигүүлсэл, нэг үнсэлт, эцсийн удаа харах хүсэл
салхинд даагьсан тэр хайтан цэцэгт хүрээд хайлсан
хаялсан цас байсан ч чамайг хайрсан, чи тайрсан
гэсэн ч хайрлах хүслээ дайсан
зүсэрч шиврэх бороон дуслыг
зөвхөн надад ирсэн гунигийг
яаж тэд мэдэрч чадах билээ?
зүдэрч туулах ганцхан амьдралаа
зөвхөн ганцаар үднэ гэдгийг
яаж бид мэдэж чадах билээ?
зургаан жил чамаас зугтааж чадаагүй
намайг чи таньсан ч таниагүй юм шиг өнгөрсөн
надтай зөрсөн, энэ бүгд ердөө зургаан секундэд болж өнгөрсөн
xайсан, хайрласан хариу нь харин харуусал
байсан, байх байсан бүхнээс үлдсэн яруусал
нигүүлсэл, нэг үнсэлт, эцсийн удаа харах хүсэл
салхинд даагьсан тэр хайтан цэцэгт хүрээд хайлсан
хаялсан цас байсан миний хайр анхны цас байсан ч чамайг хайрсан
түүнийг чи тайрсан гэсэн ч хайрлах хүслээ би чамд дайсан
би чамайг бусдаас илүү хайрласан
би чамайг бусдаас илүү хайрласан
би хайрласан
сэмхэн ширтэх харцаараа илгээсэн сэтгэлийн үгсээ
сэрүүцэн даарахаас минь өмнө чи сонсож амжаагүй тэр үгсээ
эргэх орчлонд цагийн зүү цохилсоор
энэ бүхнээс үлдсэн эгшиг аялгуу зургааг харьцах нь зургаа
хормын төдийд ирсэн чи, хожим нь надаас холдон одсоор
холын хол тэнгэрт дүүлэх хорвоогийн сайхан чи минь надаас
холдон одсоор, хоосон зүү цохилсоор
зургаан жил чамаас зугтааж би чадсангүй
дурсамж минь намайг дулаацуулсан хэвээр байна
чамайг хайсан, хайрласан хариу нь харин харуусал
байсан, байх байсан бүхнээс үлдсэн яруусал
нигүүлсэл, нэг үнсэлт, эцсийн удаа харах хүсэл
салхинд даагьсан тэр хайтан цэцэгт хүрээд хайлсан
хаялсан цас байсан миний хайр анхны цас байсан ч чамайг хайрсан
түүнийг чи тайрсан гэсэн ч хайрлах хүслээ би чамд дайсан
би чамайг бусдаас илүү хайрласан
би чамайг бусдаас илүү хайрласан
би хайрласан
би чамайг бусдаас илүү хайрласан (миний нэг хүсэл)
чамайг бусдаас илүү хайрласан (эцсийн ганц үнсэлт)
би хайрласан
Lirik lagu lainnya:
- lirik lagu belle (kiss of life) - see the light
- lirik lagu bka-g - jackson v
- lirik lagu bulk requiem - effective
- lirik lagu preslava - нямам право (nyamam pravo)
- lirik lagu packgod - meat rap
- lirik lagu lil slap juice - adhd
- lirik lagu naps - cdg
- lirik lagu ghost - dance macabre (live at the forum / 2023)
- lirik lagu otm - johnny bravo
- lirik lagu larsen-feiten band - who'll be the fool tonight