lirik.web.id
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu deadly sin - miniiheer

Loading...

[verse 1]
надаас холбоотой нэгэн зүйлийг би эхэлж мэдэрсэн
хорвоод ихэр мэндэлсэн гэж миний чихэнд шивнэсэн
тэр бол миний өрөөсөн тал миний нэг хэсэг
гэхдээ өөр зүйлд анхаарлаа хандуулдаг хэнэггүй эцэг эхтэй
тэдний хувьд бид ажил албаных нь ард жагсана
ийм л учраас тэдний царайг бараг мартах шахсан
нүдэн дээр минь сайхан харьцаж биднийг мэхэлдэг хэрнээ
нойрноос сэрээнэ үнсэлт биш тэдний хэрэлдэх чимээ
гял цал болсон тансаг орчин чамин айлыг мэлэрнэ
гэхдээ эндээс үргэлж хүйтэн хөндий байдлыг мэдэрнэ
дүүтэйгээ хоёулахнаа гэртээ бүх л өдөржингөө
тэднийг ажлаас ирэхгүй шөнө элдвийг бодож өнгөрөөнө
дотроо чичрэн гаднаа зоригтой царайлж тэмцэх боловч
халамж холдох тусам дүүг минь улам эмзэг болгож
үргэлж өрөөндөө ганцаар
намайг гэх хүн байхгүй би бол цор ганц гэж уйтгарлан
өөрийн хийсвэр дүрэндээ автсаар
дэргэд минь тэр улам солиорч дордохыг харсан
тэдний хайр дутсанаас болж амиа хорлохыг завдсан
үргэлж бухимдсан бүхнийг харааж гутааж эхэлсэн
тэр үедээ надад дотроо тээсэн нууцаа дэлгэсэн
“үнэндээ би чиний ихэр биш намайг тэд үрчилсэн
зүгээр дэргэд чинь хань болох гэж танай гэрт хүрч ирсэн
тэд намайг сүүдэр болгож холбож нэхсэн хүүхэддээ
чи бол шоовдор харин би яг л чиний чихмэл хүүхэлдэй”
ихрийнхээ хэлсэнг би тэдэнд ярихад бүгдийг үгүйсгэсэн
би “бидэнд цаг зарцуул эсвэл биднийг зүгээр үхүүл” гэсэн
эцэг эх минь алмайран энэ бүхэнд цочирдож
учир нь түүнтэй ярилцан ойлгуулахад дэндүү их хожимдож
ихрийн минь сэтгэл санаа нь дордон гутралд орсон
нүднээс нь үргэлж гомдлын нулимс сувдрах болсон
түүний сэтгэцийн өөрчлөлтийг эмчлэх гэж эмнэлэг олж
надад хэцүү байсан хэдий ч үүнтэй би эвлэрэх болж
дараа нь үл таних хүмүүс түүнийг баривчлахаар ирсэн
хамтдаа явахыг хүсэж ихрийгээ би халамжлахаа хэлсэн

[verse 2]
төмөр өргөстэй торон хашаанд орон цаашилж
бүх зүйлээс тусгаарлан ганцхан эндхийг хорин хашиж
үүдэнд хоёр багана байрлах өнгөө алдсан цагаан барилга
энд тэндгүй улаанаар сийчсэн хориот тэмдэг баахан зарлиг
инээсэн бас уйлсан дотор зарсхийлгэсэн чимээ
аймшигт газрыг орхи гэсэн нууцлаг харц бэлэглэсэн эмээ
зэвхий даасан айдаст орчин бид бие биендээ л хань болно
үнэхээр галзуу биш хүн бүхэнд харуулж үүнийгээ таниулна
гэрэлгүй бүүдгэр өрөө хананы будаг харамсалтай нь арилсан
зөвхөн эмч нарын цонх л наран талдаа байрласан
найдвар тасрахгүй түүнд хэлнэ дүү минь чи эдгэрнэ
үргэлж ээж аавыгаа санана хүн л юм чинь бэтгэрнэ
тэр энэ бүхнийг үзэн ядаж байгааг би анзаарсан
надаас улам л холдож тусдаа зайгаа барьж ганцаардсан
түүнээс яг юу болохгүй байгааг нь шалгааж мэдэхсэн
гэвч асуух тоолонд тэр энэ байдлаас залхаж эхэлсэн
үүнээс болоод тэр хэд хоног зугтаж үзэгдсэнгүй
оргож чадахгүйг нь мэдсэн сувилагч дуудаж бүртгэсэнгүй
түүнийг маш ихээр санаж би дэрээ нортол мэгшиж уйлсан
гэтэл эмч нар намайг түүнтэй андуурч ортой бэхэлж уясан
“та нарын эмчлэх ёстой хүн чинь би биш миний ихэр” гэсэн
тэд нар тоосонгүй аманд минь хүчтэй эмийг зэрэг хийсэн
тэднийг гарахад бүгдийг нь нулиман амаа арчиж зайлсан
надад тарьсан хүчтэй тарианд өвдөн тарчилж байсан
гэнэт миний ихэр орны хажууд зогсож байгааг мэдсэн
тэр намайг энд ганцааранг минь орхиж явахаа хэлсэн
орилон хамаг юмыг хагачин түүнгүй миний гариг хоосон
олон хүмүүс над дээр шавж сувилагч миний гарыг боосон
уурандаа би ихэртэйгээ марган түүнийг тонилгосон
гэхдээ эмчийн ярианаас би ганцхан зүйлийг ойлгосон
өрөөндөө би ганцаараа байж хэрвээ би анзаарсан бол
эргэн тойрон салсан сандал ширээ бас хагарсан толь
гашуун үнэн миний эмзэг сэтгэлийг өвчинө
надад хань болдог ихэр бол миний сэтгэцийн өвчин


Lirik lagu lainnya:

LIRIK YANG LAGI HITS MINGGU INI

Loading...