lirik.web.id
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu chill with yavuuhulan - together

Loading...

[verse 1: 4u27]
сайн уу чи яагаад гуниглаад байгаа юм бэ?
гуниглаж байгаа чинь төсөөлөгдөхгүй байна
үс чинь надад хэлж байна
саяхныг хүртэл чамайг ямар царайтай байсныг би мартчихсан

хэрвээ миний нүд дотоод сэтгэлийг минь тольдон харуулдаг байсан бол
чи миний инээмсэглэлийг хараад гуниглан уйлах байсан
чамайг олохоосоо өмнө үхэхээсээ өмнө би үхсэн байсан

хүссэн зүйл рүүгээ харцаа төвлөрүүл гэвэл харж байгаа ганц зүйл минь чи
хамтдаа байхад цаг хугацаа хором зуур өнгөрч одох юм яагаад
миний бодсон бодол чиний амнаас түрүүлж гарах юм, гэхдээ

чи бид 2 бусад шиг байсан бол нэгнийгээ харах бүртээ алдах байсан
энэ дэлхий дээр надад чамгүй амьдрах ямар ч шалтгаан байхгүй
чи миний хязгааргүй хуудастай номны хамгийн сүүлийн мөрөнд надтай хамт үлдэх үү?

[verse 2: 4u27]
хоёр биенээ хайрласан зангидсан 2 итгэл
хоёулаа л байвал бусад нь хамаагүй гээд хамаг чангаараа инээж тэнэг аашлах нь гоё
харахгүйгээр нэгнээ хүлээх ч гоё

ер нь зөв цагтаа зөв хүн зөв газраа байж чадвал нүдээ цавчихаас авхуулаад амьсгалах нь хүртэл аз жаргалтай байж болно
биенийхээ тухай бодож амьдарч байгаадаа бид баярлана
нээх их зүйл хүсэхгүй ээ гэхдээ чамайг хол бай гэж хэлэхгүй
чи хайртай байсан залуу руугаа хараад явах цаг болсныг хэлж чадах байсан уу?

хүрэхэд ойр санагдана чи дэргэд үгүй ч
минийх гэж бодсон зүйлс нүдэн дээр үгүй болж
нар хүртэл гэрэлгүй намар хүртэл өнгөгүй санагдаж байна хайрт минь

[chorus: chill with yavuuhulan]
огторгуйн гүнээс намайг ол
онцгойрч харагдах сүүлт нэгэн од
одоо надад огтхон ч хамаагүй
оройтсон бүхний араас гуниглан сууна
унтахыг хүсч байна гэхдээ үүрд
үүлнээс гуниг бороо болон асгарна

огторгуйн гүнээс намайг ол
онцгойрч харагдах сүүлт нэгэн од
одоо надад огтхон ч хамаагүй
оройтсон бүхний араас гуниглан сууна
унтахыг хүсч байна гэхдээ үүрд
үүлнээс гуниг бороо болон асгарнаа


Lirik lagu lainnya:

LIRIK YANG LAGI HITS MINGGU INI

Loading...